huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-07-21, Улаанбаатар16-ne-95
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын түүнчлэн гэсний дараа сэжигтэн, яллагдагчийг гэж нэмсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь заалтын тахарын алба гэснийг цагдаагийн, хэрэв уг этгээд баривчлах, хорих ял эдэлж байгаа бол ял эдлүүлж байсан баривчлах байр, хорих анги нь тус тус гэж, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийн оргосон гэснийг баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагч, гэж, мөн зүйлийн 113.2 дахь хэсгийн Оргосон гэснийг Баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагч, гэж, 130 дугаар зүйлийн 130.5 дахь хэсгийн Тахарын гэснийг цагдаагийн гэж тус тус өөрчилсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсгийн тахарын албатай хамтран гэснийг хассугай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.