huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-07-21, Улаанбаатар16-ne-102
Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 12¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶12¹ дүгээр зүйл.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх ¶12¹.1. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶12¹.1.1. улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
¶12¹.1.2. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах.
Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэж, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.5, 28.6, 28.9 дэх хэсгийн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.