Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-07-21, Улаанбаатар16-ne-103

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.1.

Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтын иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэснийг гадаадын иргэн, харьяатын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.