Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай\

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай\

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай\

2016-07-21, Улаанбаатар16-ne-105

1 дугаар зүйл.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:1/

91 дүгээр зүйл:

91 дүгээр зүйл.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
1.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

2.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

3.

Аймаг, нийслэлд төрийн өмчийн төлөөлөгч ажиллана.

4.

Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх, үүрэг, ажиллах журмыг Засгийн газар батална.

2/

21¹ дүгээр зүйлийн 21 дэх хэсэг:

21.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

3/

21¹ дүгээр зүйлийн 31 дэх хэсэг:

31.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гаргаж, гэсний дараа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэж, 66 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Сангийн яам нь” гэсний дараа “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 21¹ дүгээр зүйлийн 1, 10 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, 4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 55 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 65² дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 65³ дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 65⁴ дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 65⁵ дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэж, 11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 5, 15 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 45 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэж, 21¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй гэснийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэж, 65 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийн санхүү, төсвийн гэснийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын гэж, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн яамнаас гэснийг яам болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн дүнгийн мөрөөр гэснийг дүнг хамтран гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.