Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-07-21, Улаанбаатар16-ne-108

1 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 заалтын төрийн захиргааны төв байгууллага гэсний дараа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтын байгууллагын гэснийг болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.