Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-07-21, Улаанбаатар16-ne-112

1 дугаар зүйл.
Статистикийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

13¹ дүгээр зүйл:

13¹ дүгээр зүйл.Үндэсний статистикийн хорооны удирдлага
13¹.1.

Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.

13¹.2.

Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.

13¹.3.

Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.

13¹.4.

Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/

хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон

2/

эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон

3/

албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн

4/

үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн

5/

гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

2/

15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

7/

Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;

3/

15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/

төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх

2/

уналга, холбооны хэрэгслээр хангагдах

3/

хуулиар тогтоосон бусад баталгаа.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилно. 2.Үндэсний статистикийн хорооны дарга үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнана.

3 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг Үндэсний статистикийн хороо гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг Үндэсний статистикийн хороо гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэснийг Үндэсний статистикийн хороонд гэж, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6 дахь заалтын статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэснийг Үндэсний статистикийн хороонд гэж, 13, 14, 15, 15¹ дүгээр зүйлийн гарчиг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15¹ дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэснийг Үндэсний статистикийн хорооны гэж, 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэснийг Үндэсний статистикийн хорооны гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг гэснийг Үндэсний статистикийн хороог гэж, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 8 дахь заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэснийг Үндэсний статистикийн хорооноос гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дугаарыг 8 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.