Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Харьяатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-07-21, Улаанбаатар16-ne-119

1 дугаар зүйл.

Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэснийг гадаадын иргэн, харьяатын гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний гэснийг Гадаадын иргэн, харьяатын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.