Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-08-30, Улаанбаатар16-ne-129

1 дугаар зүйл.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.