Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Дайчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дайчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дайчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-01, Улаанбаатар16-ne-134

1 дугаар зүйл.

Дайчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын дайчилгааны улсын нэгдсэн төлөвлөгөө гэснийг улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Дайчилгааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.