Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Улсын Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-01, Улаанбаатар16-ne-145

1 дугаар зүйл.

Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.3.

“Батлан хамгаалах материаллаг нөөц” гэж Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;

2 дугаар зүйл.

Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн цэргийн дайчилгааны гэснийг батлан хамгаалах материаллаг гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн цэргийн дайчилгааныхаас гэснийг батлан хамгаалах материаллагаас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.