Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-01, Улаанбаатар16-ne-154

1 дугаар зүйл.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн гарчиг, 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17¹ дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 17² дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн гарчиг, 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн цэргийн албан гэснийг цэргийн алба гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.