Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Эрүүгийн Байцаан Шийтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Байцаан Шийтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүгийн Байцаан Шийтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-01, Улаанбаатар16-ne-159

1 дугаар зүйл.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 414 дүгээр зүйлийн 414.1 дэх хэсгийн цэргийн албан гэснийг цэргийн алба гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

172.4.6.

энхийг дэмжих ажиллагаанд оролцох явцад үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэргийн багийн захирагч, эрх бүхий албан тушаалтан;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.