Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-07, Улаанбаатар16-ne-172

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтын зардлын гэсний дараа 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын норматив гэснийг нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн гэж, 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.8 дахь заалтын Сургалтын төрийн гэснийг Боловсролын зээлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.