huuli-nemelt
Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-09-07, Улаанбаатар16-ne-177
Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶39.2.2. Засгийн газрын үнэт цаасны арилжааны талаархи мэдээлэл, хуваарь;
Өрийн удирдлагын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн Хоёрдугаар дэд бүлгийн гарчгийг ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн 19, 28 дугаар гэснийг 19 дүгээр гэж, 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсгийн энэ хуульд гэснийг энэ хууль болон Төсвийн тухай хуульд гэж, 45 дугаар зүйлийн 45.2.1 дэх заалтын 19.8-19.10 гэснийг 19.9, 19.10 гэж тус тус өөрчилсүгэй.
Өрийн удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь заалтын “аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах,” гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “болон аймаг, нийслэлийн” гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн 19.6, гэснийг тус тус хассугай.
Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалт, 28 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6, 19.7, 19.8, 19.13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.