Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Хүний Хөгжил Сангийн 2016 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүний Хөгжил Сангийн 2016 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүний Хөгжил Сангийн 2016 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-09, Улаанбаатар16-ne-163

1 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн төсөвт 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 169,703.4 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Сангийн сайд

166,703.4

1.1.Гааль, татварын ерөнхий газар

93,535.1

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого

93,535.1

1.2.Татварын ерөнхий газар

72,469.6

1.2.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого

72,469.6

1.3. Сангийн яам

698.8

1.3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.3-т заасан орлого /хадгаламжийн хүүгийн орлого/

698.8

2

Монгол Улсын Ерөнхий сайд

3,000.0

2.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

3,000.0

2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого

3,000.0

4 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн төсвөөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 283,867.0 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

223,200.0

1.1.Хүүхдийн мөнгө

223,200.0

2

Сангийн сайд

321,610.9

2.1.Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардал

45,835.8

2.2.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн хүүгийн зардал

14,831.1

2.3.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөр

27,260.2

2.4.Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөр

233,683.8

2.5.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

2 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 171,028.5 сая төгрөг гэснийг 309,415.4 сая төгрөг гэж, 6.2 дахь хэсгийн 87,623.7 сая төгрөг гэснийг 25,811.5 сая төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.