Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2016-09-09, Улаанбаатар16-ne-186

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.1.

Засгийн газар, компани энэ хууль болон холбогдох бусад дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргана. Засгийн газар үнэт цаас гаргах тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлнэ.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсгийн Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гэснийг Засгийн газраас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.