huuli-nemelt
Зохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2016-09-09, Улаанбаатар16-ne-188
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн Оюуны өмчийн газар гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 26 дугаар зүйлийн гарчгийн Оюуны өмчийн газар гэснийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн Оюуны өмчийн газартай гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэж, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын Оюуны өмчийн газарт гэснийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “/цаашид “Оюуны өмчийн газар” гэх/-” гэснийг хассугай.
Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.