huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-11-09, Улаанбаатар17-ne-235
13 дугаар зүйлийн 13.4.9 дэх заалт:
2/¶13.4.9. газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл.
18 дугаар зүйлийн 18.1.15 дахь заалт:
3/¶18.1.15. хуульд заасан бусад адилтгах үүрэг.
71¹ дүгээр зүйлийн 71¹.10, 71¹.11 дэх хэсэг:
71¹.10.Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, шилжүүлснийг бүртгэсэн талаархи мэдээллээ татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ. 71¹.11.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэл, эцсийн эзэмшигчийн бүртгэлийн өөрчлөлтийн мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.14 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18.1.14. газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаархи мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд бүртгүүлэх.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.