huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-11-10, Улаанбаатар17-ne-228
33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг:
2/¶33.5. Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно.
38 дугаар зүйлийн 38.2.4 дэх заалт:
3/¶38.2.4. татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.
38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг:
4/¶38.6. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.
40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалт:
5/¶40.1.7. газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан.
44 дүгээр зүйлийн 44.10 дахь хэсэг:
¶44.10. газар ашиглах эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3 дахь заалтын хураамж гэсний өмнө албан татвар, гэж, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсгийн “33.2” гэсний дараа “33.5” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.