huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-11-10, Улаанбаатар17-ne-229
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.11, 25.12 дахь хэсэг нэмсүгэй:
¶25.11. Байнгын хороо, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед нам, эвслийн бүлэг, гишүүдийн гаргасан санал нь Төсвийн тухай хуулийн 6.2.6 дахь заалтад нийцсэн байна.
¶25.12. Хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн “25.11, 25.12, 25.13, 25.14, 25.15, 25.16, 25.17” дахь хэсгийн дугаарыг 25.13, 25.14, 25.15, 25.16, 25.17, 25.18, 25.19 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.