Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-11-10, Улаанбаатар17-ne-231

1 дугаар зүйл.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалт:

8.1.10.

бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого.

2/

14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт:

14.1.4.

газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно.

3/

16 дугаар зүйлийн 16.1.19 дэх заалт:

16.1.19.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон энэ хуулийн 8.1.10-т заасан орлого.

4/

20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт:

20.1.6.

газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр;

5/

22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт:

22.1.5.

бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр.

6/

23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалт:

23.2.6.

энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.