Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Хүүхэд Харах Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүүхэд Харах Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүүхэд Харах Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-11-10, Улаанбаатар17-ne-237

1 дугаар зүйл.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Хүүхэд хамгааллын тухай, гэсний дараа Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гэснийг Боловсролын гэж, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн гэснийг боловсролын гэж, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн хүүхэд, гэр бүлийн гэснийг боловсролын гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн гэснийг боловсролын асуудал хариуцсан гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.