Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-11-10, Улаанбаатар17-ne-238

1 дугаар зүйл.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.