huuli-nemelt
Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗамын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-01-19, Улаанбаатар17-ne-01
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна. гэснийг шүүгч, эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд заасан шийтгэл оногдуулна. гэж өөрчилсүгэй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гэснийг хассугай.