huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-12-07, Улаанбаатар17-ne-242
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараахь тайлбар нэмсүгэй:
Тайлбар: Энэ хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан тушаал эрхлэх аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаарахгүй.
Энэ хуулийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.