Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-251

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.

Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.