Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-254

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 27¹ дүгээр зүйлийн 27¹.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

27¹.5.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус тус санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй иргэдээс сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.