Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-257

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 17.1-д гэснийг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.