Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-258

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.2.

Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 17.1-д гэснийг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.