huuli-nemelt
Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-12-07, Улаанбаатар17-ne-260
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶9.3. Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн стратеги, ажлын байрны тодорхойлолтыг гэснийг стратегийг гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн дугаарыг 9.4 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.