Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-262

1 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.3 дахь хэсэг нэмсүгэй:

10.3.

Тухайн яамны чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 10.1-д заасан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн даргыг гэсний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.1.

Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлнө.

4 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн стратеги, ажлын байрны тодорхойлолтыг гэснийг стратегийг гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.