Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-12-08, Улаанбаатар17-ne-244

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.8 дахь заалт нэмсүгэй:

11.1.8.

энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.