huuli-nemelt
Төмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөмөр Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-12-21, Улаанбаатар17-ne-270
Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн тохирлын үнэлгээний гэснийг техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн гэж, мөн зүйлийн 17.2 дахь хэсгийн байгууллагын зөвшөөрснөөр гэснийг байгууллагад бүртгүүлснээр гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.