huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-12-21, Улаанбаатар17-ne-278
Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн гарчгийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн Стандарт, тохирлын үнэлгээний төрийн хяналт шалгалтыг гэснийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн үндэсний стандартыг гэснийг техникийн зохицуулалтыг гэж тус тус өөрчилсүгэй.
Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.