Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Органик Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Органик Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Органик Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-21, Улаанбаатар17-ne-282

1 дугаар зүйл.

Органик хүнсний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, гэснийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.14.2-т гэснийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.4-т гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Органик хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.