Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-01-26, Улаанбаатар17-ne-15

1 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн маргааныг гэсний дараа арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.