huuli-nemelt
Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-01-26, Улаанбаатар17-ne-17
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн өмчлөгч гэсний дараа арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд гэж, 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсгийн “шүүхээр” гэсний өмнө “арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” гэж тус тус нэмсүгэй.
Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсгийн Цахим хэлбэрээр гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр гэж, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн шүүхийн гэснийг шүүх, арбитрын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.