Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-01-26, Улаанбаатар17-ne-24

1 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 44¹ дүгээр зүйл нэмсүгэй:

44¹ дүгээр зүйл.Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх
44¹.1.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

44¹.2.

Энэ хуулийн 44¹.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйл хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.