Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-27

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гэснийг Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул гэж, мөн зүйлийн 14.1.1 дэх заалтын улсын байнгын онцгой комиссын гэснийг Улсын онцгой комиссын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.