huuli-nemelt
Амьтны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАмьтны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-29
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтын байгалийн гамшиг, түймэр, гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, гэж, 6 дугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын байгалийн гамшиг болон бусад аюулд гэснийг гамшигт, аюулт үзэгдэлд гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын байгалийн гамшигт гэснийг гамшигт гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.