Нүүр ›
huuli-nemelt ›
2017 ›
Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-33
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын байгалийн гамшигт үзэгдэлтэй гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай гэж, мөн зүйлийн 3.1.10 дахь заалтын байгалийн гамшигт үзэгдлийн гэснийг гамшиг болон аюулын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.