Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-34

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын байгалийн гамшиг, ослын гэснийг гамшиг, аюулт үзэгдлийн гэж, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, ослын гэснийг Гамшиг, аюулт үзэгдлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.