huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-35
Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулд нэрвэгдэж, гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэж, гэж, 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсгийн Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас гэснийг Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас гэж, мөн зүйлийн 52.9 дэх хэсгийн Ган, зуд болон бусад байгалийн гамшиг гэснийг Гамшиг, аюулт үзэгдэл гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.