Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-38

1 дугаар зүйл.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон гэснийг гамшиг болон аюул тохиолдсон гэж, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үр дагаврыг арилгах гэснийг гамшгийн хор уршгийг арилгах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.