Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-39

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалтын хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл гэснийг гамшиг, аюулт үзэгдэл гэж, 25¹ дүгээр зүйлийн 25¹.2.2 дахь заалтын нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол аюулын үед, гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол, тохиолдсон, аюул бий болсон үед, гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.