huuli-nemelt
Иргэний Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-41
Иргэний нисэхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул бий болсон гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол үүссэн гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн иргэний хамгаалалтын албатай гэснийг онцгой байдлын байгууллагатай гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.