huuli-nemelt
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-44
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн Байгалийн аюул гамшиг, гэснийг Гамшиг болон аюул, гэж, 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох гэснийг Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын , урьдчилан сэргийлэх гэснийг хассугай.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.