huuli-nemelt
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-47
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “гамшигт өртөгсдөд анхны тусламж үзүүлэх, байгалийн гамшиг, гэнэтийн осол, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчинд нэрвэгдэгсдэд” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн аюул осол, сүйрэлд өртсөн, нэрвэгдсэн энгийн иргэнд гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэгсдэд гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл тохиолдсон, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчин гарсан үед гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.