Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-50

1 дугаар зүйл.

Ойн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн Байгалийн гамшиг, ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд гэснийг Гамшиг, аюулт үзэгдэлд гэж, 18 дугаар зүйлийн 18.3.11 дэх заалтын ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гэснийг ойг аюулт үзэгдэл, гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.