Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сэжигтэн, Яллагдагчийг Баривчлах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-52

1 дугаар зүйл.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтын байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.